Information Security Quiz

Хэрвээ танд их хэмжээний мөнгөний хэрэгцээ гарч зээл авахаар шийдсэн бол доорхоос аль үйлдлийг хийх нь зөв бэ?
A. Фэйсбүүкээс зээл олгоно гэсэн зар хайна
B. Банкны салбарт хандаж зээлийн талаар мэдээлэл авна
C. Фэйсбүүк дээр зээл олгоно гэсэн хаягтай чаталж мэдээлэл авна
Та ямар нэг зээл олгодог аппликэйшнээс зээл авахаар боллоо. Шаардлагатай мэдээллүүдийг бөглөж байтал таны интернэт банкны нэвтрэх нэр, нууц үгийг асуусан байвал доорхоос аль үйлдлийг хийх нь зөв бэ?
A. Интернэт банкны нэвтрэх нэр, нууц үгээ оруулна
B. Шалтгааныг асууж тодруулсны дараа нэвтрэх нэр, нууц үгээ оруулна
C. Интернэт банкны нэвтрэх нэр, нууц үгээ хэн нэгэнд дамжуулах нь аюултай тул тус аппликэйшнээс шууд татгалзна.
Танд ямар нэг банкны фэйсбүүк хаяг хэрэг болбол доорхоос аль үйлдлийг хийх нь зөв бэ?
A. Фэйсбүүк дээр нэрээр нь хайж гарч ирсэн аль нэг хаягт итгэнэ
B. Банкны салбараас эсвэл банкны баталгаат дугаараас лавлана
C. Фейсбүүк дээр пост бичиж асууна
Дараах хаягаас аль нь Голомт банкны жинхэнэ хаяг мөн бэ?
0%
0
A.
0%
0
B.
0%
0
C.
Хэрвээ таны интернэт банкны хандалтын түүх хэсэг дээр таны мэдэхгүй төхөөрөмж бүртгэгдсэн байвал доорхоос ямар арга хэмжээг авах нь зөв бэ?
A. Тухайн төхөөрөмжийг бүртгэлээсээ устгаж интернэт банкны нэвтрэх нэр, нууц үгээ солино
B. Тухайн төхөөрөмжийг бүртгэлээсээ устгалгүй интернэт банкны нэвтрэх нэр, нууц үгээ солино
C. Интернэт банкны нэвтрэх нэр, нууц үгээ солино
D. Мэдэхгүй
Хэн нэгэн таны интернэт банкны нэвтрэх нэр, нууц үгийг аваад оронд нь мөнгө санал болговол доорхоос аль үйлдлийг хийх нь зөв бэ?
A. Интернэт банкныхаа нэвтрэх нэр, нууц үгийг өгнө
B. Энэ төрлийн саналын ард луйвар явагддаг мөн дараа нь гэмт хэрэгтэн болох магадлалтай тул шууд татгалзана
C. Саналыг зөвшөөрөөд бусад найзууддаа ч мөн санал болгоно
Доорх зурагт үзүүлсэн веб Голомт банкны интернэт банк мөн үү?
A. Үгүй, Хуурамч байна
B. Тийм, Жинхэнэ байна
Таны утсанд дараах мессеж ирсэн бол та ямар үйлдэл хийх вэ?
A. Мессеж дээрх холбоос дээр дарж facebook-ийн нэвтрэх нэр нууц үгээ бичиж баталгаажуулна.
B. Мессеж дээрх холбоос дээр дарахгүй утсан дээрхи веб бровзер,апликэйшнээр фэйсбүүк орж шалгана.
C. Хариу мессеж бичиж тодруулсны дараа линкээр орж фэйсбүүкээ баталгаажуулна.
D. Өөрөө баталгаажуулсны дараа найз нөхөд, ойр дотныхондоо илгээж мөн баталгаажуулахыг санал болгоно.
Аль нь хамгийн сайн нууц үг вэ?
A. MySecret
B. Dp0si#Z$2
C. Abc123
D. Dorjgotov
Яаралтай мөнгө шилжүүлэх хэрэг гарсан үед “Free WIFI”-д холбогдон гүйлгээ хийж болох уу?
A. Яарч байгаа тул болно
B. Хурдан ороод зөвхөн ганц гүйлгээ хийхэд болно
C. Болохгүй
Бурууг сонгоно уу.
A. Буцалтгүй тусламж, зээл олгоно гэх нэрийдлээр бичигдсэн пост, комментод хариу бичихгүй байх
B. Ойр дотны хүн фэйсбүүкээр холбогдон мөнгө шилжүүлэхийг хүссэн тохиолдолд утасны дугаар руу залган баталгаажуулдаг байх
C. Онлайн орчинд линк холбоосууд дээр даран таны нэвтрэх нэр нууц үгийг асуусан тохиолдолд оруулах
D. Сошиал орчинд бусдад хувийн болон санхүүгийн мэдээллээ ил тавихгүй, бусдад дамжуулахгүй байх
И-мэйлд агуулагдсан линк холбоосыг хэрхэн шалгах вэ?
A. Линк дээр дарж орж шалгана
B. Mouse-н курсорыг линк холбоос дээр даралгүйгээр аваачин харах
C. И-мэйлд байгаа линкийг хараад зөв байгаа тохиолдолд шууд орно
Voice фишинг халдлагаас сэргийлэх хамгийн найдвартай арга юу вэ?
A. Дуудлагыг аваад утсаар ярьж буй хүнээ тодорхойлох
B. Салгаад буцаад залгах
C. Утсаар ярьж буй хүнээс асуултууд асуух
Https://haveibeenpwned.com/ сайтаар юуг шалгадаг вэ?
A. Нууц үгийн хүчирхэг байдлыг шалгах
B. Имэйл хаягийн мэдээллээ алдсан эсэхээ шалгах
C. Фишинг имэйл мөн эсэхийг шалгах
АТМ-с өөрийн дансаар дамжуулан бусдад бэлэн мөнгө авч өгөх нь эрсдэлтэй юу?
A. Карт болон пин кодоо дамжуулаагүй тул асуудалгүй
B. Дансны мэдээллийг ашиглан залилан, санхүүгийн гэмт хэрэг үйлдэх эрсдэлтэй
C. Дансанд орлого хийсэн дүнгээр зарлага гаргах тул эрсдэл багатай
Доорх мэдээллүүдээс та алийг нь бусдад дамжуулж болох вэ?
A. Имэйлийн нууц үг
B. Фэйсбүүкийн нууц үг
C. Банкны нэвтрэх нэр, нууц үг
D. Бүгдийг дамжуулж болохгүй
Хэрэв таны нууц үг алдагдсан сэжиг илэрвэл ямар үйлдэл хийх хэрэгтэй вэ?
A. Нууц үгээ солино
B. Хандалттай төхөөрөмжийн бүртгэл байвал шалгана
C. Өөр алдагдаж болзошгүй системүүд дээр байгаа нууц үгийг шалгах
D. Дээрх бүгд
Скиммер/Карт хуулбарлагч/ нь зээлийн картын мэдээллийг хэрхэн хуулбарладаг вэ?
A. Карт эзэмшигчийн PIN дугаарыг бүртгэх замаар
B. Картын соронзон судалтай өгөгдлийг таслан авч хуулбарлах замаар
C. Карт эзэмшигчийн банкны данс руу нэвтрэх замаар
D. Карт эзэмшигчээс зээлийн картыг биеэр авч хаях замаар
Хуурамч Wi-Fi сүлжээнээс өөрийгөө хамгаалахын тулд хувь хүн ямар арга хэмжээ авч болох вэ?
A. Сүлжээний нэр, нууц үгийг тухайн байгууллага эсвэл эзэмшигчээс баталгаажуулах
B. Шифрлэгдсэн нөхцөлд Виртуал Хувийн Сүлжээ (VPN) ашиглах
C. Олон нийтийн Wi-Fi сүлжээгээр нууц мэдээлэлд хандах, санхүүгийн гүйлгээ хийхээс зайлсхийх
D. Дээрх бүгд
Хүмүүс нийтийн Wi-Fi сүлжээнд холбогдохдоо ямар аюулгүй байдлын онцлогийг анхаарах ёстой вэ?
A. Сүлжээний шифрлэлт (жишээ нь, WPA2 эсвэл WPA3)
B. Two-factor authentication
C. Secure socket layer (SSL) шифрлэлт
D. Вирусны эсрэг програм хангамж
API/Application Programming Interface/-ийн аюулгүй байдал яагаад чухал вэ?
A. API-н гүйцэтгэл, хурдыг сайжруулах
B. API-н software нь хуучин хувилбартай нийцэж байгаа эсэхийг шалгах
C. API аюулгүй байдал нь тийм ч чухал биш юм
D. Зөвшөөрөлгүй хандалтаас урьдчилан сэргийлэх, нууц мэдээллийг хамгаалах
Фишинг халдлагын зорилго юу вэ?
A. Хуурах мэхлэх аргаар нууц мэдээллийг олж авах
B. Хохирогчдоос үнэ цэнэтэй зүйлийг хулгайлах
C. Хакер нь physical task-уудыг гүйцэтгүүлэхийн тулд хүмүүсийг удирдах
D. Компьютерийн сүлжээнд хортой программ хангамж, вирус тараах
Банк сошиал суваг болох facebook, twitter, instagram –аар зээл олгодог уу?
True
False
Таны утсанд “Интернэт банкны баталгаажуулах код: 564120” гэсэн мессеж ирвэл та доорхоос аль үйлдлийг хийх нь зөв бэ?
A. Интернэт банк руугаа орж хандалт хийж буй төхөөрөмжүүдээ шалгана. Нууц үгээ солино.
B. Баталгаажуулах кодыг оруулна.
C. Хэн нэг хүн утсаар код асуувал ирсэн кодыг хэлж өгнө
{"name":"Information Security Quiz", "url":"https://www.quiz-maker.com/QPREVIEW","txt":"Хэрвээ танд их хэмжээний мөнгөний хэрэгцээ гарч зээл авахаар шийдсэн бол доорхоос аль үйлдлийг хийх нь зөв бэ?, Та ямар нэг зээл олгодог аппликэйшнээс зээл авахаар боллоо. Шаардлагатай мэдээллүүдийг бөглөж байтал таны интернэт банкны нэвтрэх нэр, нууц үгийг асуусан байвал доорхоос аль үйлдлийг хийх нь зөв бэ?, Танд ямар нэг банкны фэйсбүүк хаяг хэрэг болбол доорхоос аль үйлдлийг хийх нь зөв бэ?","img":"https://www.quiz-maker.com/3012/CDN/94-4614566/picture4.png?sz=1200"}
Make your own Survey
- it's free to start.